Гуравдугаар сарын 15
- Өнөөдөр бол жилийн 75 дахь өдөр бөгөөд он дуустал 291 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, таван шар мэнгэтэй улаан бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2049.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.00, юань 316.20, вон 1.73 төгрөг байна.
- 09.30 цагт Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, БНКазУ-аас Монгол Улсад суугааЭлчин сайд К.Кобландин болон БНКазУ-ын Дорнод Казахстан мужын захирагч Д.К.Ахметов, Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар уулзаж, Хоёр улсын хамтын ажиллагаа, улс хоорондын хилийн тухай болон бусад асуудлаар хэлэлцэнэ.
- Олон улсын хэрэглэгчийн өдрөөр Чингисийн талбай дээр төр болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд ирвэл галын дүгнэлт гаргаж өгөх, сорьцгүй алт мөнгөн эдлэлийг үнэ төлбөргүйгээр сорьц тавьж өгөх, баталгаажуулаагүй тоолуурыг баталгаажуулах, А3 сертификатын сургалтанд 50 хувь үнэ төлбөргүй сургах бүртгэлийг хийх, өргөдөл гомдлыг дараалалгүйгээр шийдвэрлэж өгнө.
- 12.00 цагаас Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлалаа.
- 12.00 цагт БОНХАЖЯ-ны "ХААН" танхимд мөн дараах зөвлөлдөх уулзалттай холбоотой хэвлэлийн хуралтай.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Засгийн газраас зорилтот бүлгийн иргэд байрны батлан даалт хүсч суулт хийж байгаа талаар “Сөгнөгөр хайрхан” компаниас мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-аас АТГ-ын хууль зөрчсөн асуудлын талаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт БОНХАЖЯ-ны "ХААН" танхимд БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг, БХЯ-ны Ц.Цолмон нар Санамж бичигт гарын үсэг зурна.
- "Хувьцаа эзэмшигчдийн эрх, Хувьцаа эзэмшигчдийн хурал" арга хэмжээ 09.30-12.30 хооронд СЗХ-ны 2 давхарт хурлын танхимд зохион байгуулагдана.
- 09.00 цагаас “Хил дамжин халдварладаг малын өвчин” сэдвийн дор АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдийн хийх сургалтын нээлт болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Олон улсын хэрэглэгчийн өдөр.
- Өнөөдөр бол Палау улсын Залуучуудын өдөр юм байна.
- 1961 онд Өмнөд Африкийн улс Үндэсний хамтын нийгэмлэгээс гарсан.
- 1985 он анхны интернетийн домэйн нэр бүртгэгджээ. Тэр нь www.symbolics.com юм.
- 1986 онд Сингапурын "Шинэ дэлхий" зочид буудал нурж, 33 хүний амийг авч оджээ.
- 1990 онд Михаил Горбачев ЗХУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
- 2011 онд Сирийн иргэний дайн эхэлсэн.