Жолооч нарыг замын хөдөлгөөнд дэг журамтай оролцдог болгохын тулд зөрчлийн оноо гээчийг бий болгон, дүрэм зөрчсөн тохиолдолд онооноос нь хасаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүнээс хойш 11.900 жолооч зөрчлийн онооноосоо хасуулсан байна.
Албаны эх сурвалж “Хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн зөрчлийг оноог хасаж эхэлсэн. Хамгийн дээд тал нь таван оноо хасуулсан. Жолооч нар ихэнхдээ хамгаалалтын бүсээ зүүлгүй замын хөдөлгөөнд оролцон, оноогоо хасуулж байна” гэв.
Ийн оноо хасаж эхэлсэн ч зарим зөрчил багасахгүй байгааг албаны хүмүүс онцлов. Тухайлбал, гэрлэн дохио зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа гэнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 121 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон аж.
Г.ЦЭЦЭГ