Төв аймгийн Заамар сумын нутаг “Со” бригадын төв байранд өчигдөр өглөөний 06.00 цагийн үед 37 настай эрэгтэй Б, төрсөн ах 45 настай эрэгтэй Ч нарыг амарч байх үеэр 33 настай эрэгтэй О гэгч согтуурсан үедээ амбаарт байсан 5 л шатахууныг цацаж гал тавьж танхайрсан хэрэг гарчээ.
Галын улмаас иргэн Ч, Б нар 40 хувийн түлэгдэлтэй ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.