Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэл Статистикийн хэлтсээс алслагдсан 3 хороо болох 12, 13, 14 дүгээр хороодыг иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдлоо.
Иймд иргэд шилжилт хөдөлгөөн, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, төрөлтийн бүртгэлүүд, мөн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын лавлагаа зэрэг бүртгэлийн үйлчилгээнүүдийг хорооноосоо авах боломжтой боллоо.