НҮБ-ын хүний эрхийн мөрдөн байцаагч хүмүүнлэг бус үйлдэл хийсэн гэмт хэргийн төлөө Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уныг шийтгэх ёстой гэж мэдэгджээ.
Женев хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн уулзалтын үеэр тусгай илтгэл тавьсан Марзуки Дарусманы хийсэн мэдэгдэлдээ "БНАСУ-ын иргэд хоол хүнсний хомсдолд орон шаналж байхад улсын удирдагч нь үй олноор нь хөнөөх зэвсэг бүтээхэд асар их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Тиймээс Ким Жөн Ун болон тус улсын өндөр албан тушаалтнуудын энэ үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг олон улсын хамтын нийгэмлэг авах хэрэгтэй " гэж хэлсэн байна.
Мөн Японы иргэдийг Хойд Солонгос хулгайлсан хэргийн тухай Японоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жуничи Ихара дурдаад, тус улсын хүний эрхийн байдлыг сайжруулахад хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгээс хүсжээ.