Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа нар 2016 онд хамтран ажиллах талаар санал солилцож, гэрээнд гарын үсэг зурлаа.
Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүст нийгэмд хамгийн их хэрэгцээтэй байгаа цахилгаанчин, гагнуурчин, шаварчин, өрлөгчин, барилгын засал чимэглэгч гэх мэт маш олон мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг болжээ. Гэвч тэд мэргэжил эзэмшээд суллагдсаны дараагаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны тал дээр бэрхшээл тулгардаг байна.
Тиймээс хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах чиглэлээр хамтран ажиллах гэнэ.