Гуравдугаар сарын 17
- Өнөөдөр бол жилийн 77 дахь өдөр бөгөөд он дуустал 289 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 9, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2050.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.50, юань 314.90, вон 1.72 төгрөг байна.
- “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг угтан 16.00 цагаас Хүүхдийн төв номын санд уран зохиолын үе үеэс төлөөлж 21 яруу найрагч сонгодог хөгжмийн аялгуун шүлэг найргаа унших ажээ. Шүлгээ унших 21 найрагчийнхаа бүтээлээр тухайн өдөр номын үзэсгэлэнг дэлгэхээр болсон байна.
- УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 11.00 цагт Төрийн ордны Г танхимд хэвлэлийн хурал хийнэ.
- Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд БОНХАЖЯ-ны Удирдах ажилтны цахим зөвлөгөөн 09.00 цагт эхэлнэ. Яамны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
- 11.00 цагаас "Оросын боловсролын үзэсгэлэн 2016"-н хэвлэлийн бага хурал Монгол Ньюс Мэдээллийн төвд болно.
- 09.00 Тэргүүний малчдын зөвлөгөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлнэ. /Корпрайт зочид буудлын хурлын танхим-МҮХАҮТ-ын дэргэдэх/
- 11.00 "Сайдын цаг" уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, Монгол цэргийн өдрийн хүрээнд мэдээлэл хийнэ.
- Хүртээмжтэй өсөлт ба хэвлэл мэдээлэл семинар Корпорэйт Конвеншн Сентрийн 5 давхарт 09.00-17.00 цагийн хооронд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Авто машин болон авто сэлбэгийн худалдаа эрхлэгчид өндөр албан тушаалтнууд эрх ашгийг нь ноцтой зөрчиж байгаа асуудлаар баримттай мэдээлэл хийнэ.
- 14.00 цагаас ҮЗХ-ны гишүүд та бүхнийг "Фракцийг бус Бодлогыг дэмждэг нам байя" хэлэлцүүлэг болно.
- Монгол Японы хамтарсан "Clean coal techology" семинар 09.00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
- 12.00 цагт “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэж буй зам засвар, тохижилт, дэд бүтцийн ажлын талаар мэдээлэл хийнэ.
- 09.00 цагаас Гадаад хэргийн яаман дээр “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын II уулзалт эхэлнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Ирланд улсын Гэгээн Патрикийн өдөр юм байна.
- 2013 онд маш том солир сарыг мөргөж байжээ.
- 1992 онд Израильд амиа хорлогч машинтай бөмбөг дэлбэлснээс болж 29 хүн нас барж, 242 хүн бэртэж гэмтжээ.
- 1969 онд Голда Мейр Израилийн анхны эмэгтэй ерөнхий сайд болж байжээ.