Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны дарга Жалцав тус аймагт нэр дэвшихээр горилж буй гавьяат тамирчин Н.Бүргэдаа нар нударга зөрүүлжээ. УИХ-ын сонгуульд өрсөлдөх санаатай байгаа самбо бөхийн дэлхийн хошой аварга, Москвагийн олимпын шагналт байр, 1991 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин, “Тайгам Алтай” компанийн захирал Н.Бүргэдаа өнгөрсөн сарын сүүлчээр нутагтаа золголт хийхээр очсон гэнэ. Энэ үед тус аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж буй Жалцавтай “МАХН-аас нэр дэвшинэ. Санхүүжилт олж өг” гэсэн асуудлаас болж маргалдан цохилцсон аж. Санхүүжилт олж өг” гэсэн асуудлаас болж маргалдан цохилцсон аж. Жалцав нь Говь-Алтай аймгийнхаа Цагдаагийн газарт гомдол гаргасан бол Н.Бүргэдаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ханджээ.