Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас биологич Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн 70388102 дугаарт хүлээн авч байна.
Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн 70388102 дугаарт хүлээн авч байна.
Иргэдээс ирүүлсэн мэдээллийг чанд нууцлах ба ач холбогдолтой мэдээллийг урамшуулахаар болжээ.
Хэрэг гарахаас өмнө Т. Лхагвасүмбэрэл агсны, Улаанбаатар хотоос Хөвсгөлийн чиглэлд “УБМ-1339” улсын дугаартай саарал өнгийн Прадо автомашинтай явах үеийн, Мөрөн сумын долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ник- петровис” шатахуун түгээх станцаас шатахуун авч буй бичлэг үлджээ.
Тиймээс тухайн цаг хугацаанд Т.Лхагвасүмбэрэлтэй тааралдсан , харсан , уулзсан иргэд болон цайны газраар үйлчлүүлж байсан хүмүүсээс мэдээлэл хүлээн авч байна.