Гуравдугаар сарын 18
- Өнөөдөр бол жилийн 78 дахь өдөр бөгөөд он дуустал 288 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн болбар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2051.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.20, юань 315.70, вон 1.76 төгрөг байна.
- Өнөөдөр бол Монгол цэргийн өдөр.
- 09.00 цагаас Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ЖАЙКА хамтран "Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл" -ийн семинар Туушин Бэст Вэстэрн зочид буудалд болно.
- Шинэ ба дахин сэргэж буй зоонозын халдварын эрсдэл, урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээний талаар сэтгүүлчдийн олон нийтэд мэдээлэл түгээх ур чадварыг сайжруулах хагас өдрийн сургалт хотын ойролцоо Мандал амралтын газарт болно.
- 11.00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Иргэд сонгогчидтой ТАЙЛАН УУЛЗАЛТ хийх гэж байна. Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болно.
- “Монголын медиа корпораци”-иас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Castle /Цайз/ ресторанд болно.
- 10.00 цагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн нээлт "Бишрэлт плаза" зочид буудалд болно.
- Монгол Улс энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын дэлхийн аваргад анх удаа оролцоно. Эх орноо дэлхийд төлөөлөх багийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 12.00 цагт яаман дээрээ хүлээн авч үдэх ажиллагааг зохион байгуулна.
- Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн Монгол цэргийн өдөрт зориулсан “СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУНУУД” баярын тоглолт 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд шинээр батлагдан гарсан "Эрүүл ахуйн тухай хууль" 2016 оны 02 сарын 29-нөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монголын эрүүл ахуйч, халдвар судлаачдад хандсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
- Монгол-Германы хамтарсан сургалт: Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд 3 сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1989 оны энэ өдөр Англи-Америк гаралтай жүжигичн Лили Коллинс мэндэлжээ.
- Мөн "Хөгжилтэй охин Ян сун" киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин Жан Нара 1981 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1996 онд Филлипин улсын Күйзон хотод нэгэн шөнийн цэнгээний газарт гал гарч, 162 хүн нас баржээ.
- 2014 онд ОХУ болон Крым нэгдэх гэрээнд гарын үсэг зурж байжээ.
- 1990 онд АНУ-ын түүхэн дэх хамгийн том хулгайн хэрэг гарч байжээ. Тухайлбал, Бостоны Изабелла Стюартын нэрэмжит музейгээс 300 сая ам.долларын үнэ бүхий 12 уран зураг хулгайлагдаж байжээ.