Аливаа газрын чимэг нь эмэгтэй хүн гэдэг ч “Өнөөдөр” сонины эрдэнүүдийн нэг нь Та билээ. Эрэн сурвалжлах албаа эрэлхэг зоригтойгоор даргалдаг Та олон хүүхний дундах баатар нь. Туршлага зааж, буурь суурьтайгаар шинэ үеийн сэтгүүлчдийг бэлтгэдэг Цолмон дарга “Өнөөдөр” сонины “аавын цээж” шүү дээ. Хайрт Цолмон даргадаа сонины охид, хөвгүүдээс нь төрсөн өдрийн мэнд хүргэе!
“Өнөөдөр” сонины хамт олон
Өнөөдөр манай Эрэн сурвалжлах албаны дарга Г.Цолмонгийн 35 насны төрсөн өдөр. Тэрбээр 2003 оноос “Өнөөдөр” сонинд ажиллаж, БАЛДОРЖ шагналын шилдэг аравт “Нулимсан дундах Афган” нийтлэлээрээ 2012 онд шалгарч байсан.
Мөн “Өнөөдөр” сонины сар бүрийн шилдэг бичлэгийн шагналыг удаа дараа хүртсэн авьяаслаг сэтгүүлч юм. “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан шагналтай түүнд гэр бүл, хамт олноос нь илгээсэн мэндчилгээг уламжилъя.
Нарны гэрлийг дүүрэн залсан
Насны жаргалыг дүүргэн заяасан
Хайрын илчээр дүүрэн ивээсэн
Хонгор үрсдээ дууриал өргөсөн
Айл гэрийн ноён оргил
Алаг үрсдээ ачлалт эрдэнэ
Амраг ханийн журамт түшиг
Ашдийн заяаны амин эрдэнэ
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн яваарай гэж аав, ээж нь ерөөе.
Аав Д.Гансүх, ээж Г.Баасанжав нараас нь
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талбарт
Үзэгнээс өөр зэвсэггүй тулалдсан
Энд тэнд гараагүй “хадаас” мэдээг
Үргэлж түрүүлж олонд хүргэдэг
Эр хүн болохоор инээд нь бага
Эр хүн болохоор уцаар нь цөөн байдаг
Г.Цолмон даргадаа хорвоод мэндэлсэн хосгүй баярын мэнд хүргэе.
Албаных нь “цэргүүдээс”
Үрсийнхээ инээд хөөр, баяр баясгалан, басхүү амьдралын чимххэн зовлон дунд чи минь нэгэн насыг нэмлээ. Алдсан оносон бүхэн яах вэ, ард үлдсэн. Угтах зам минь дардан ч байна, даваа гүвээтэй ч байна, яах вэ. Ирэх өдрүүд, олон он жилүүдийн уртыг туулах түшиг минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
Хань А.Ням-Өлзий, хоёр хүүгээс нь