Засгийн газраас 2016 онд 123 дугаар тогтоол гарган орон нутагт интернэтийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хүргэхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэр энэ сарын 16-наас хэрэгжиж, орон нутгийн иргэд 55 мянган төгрөгөөр авдаг байсан 1Mbps хурдтай интернэтийг 13 мянган төгрөгөөр авдаг боллоо.
орон нутгийн иргэд 55 мянган төгрөгөөр авдаг байсан 1Mbps хурдтай интернэтийг 13 мянган төгрөгөөр авдаг боллоо.
Өөрөөр хэлбэл, өмнө нь гурван минутын дууг 120 секунд уншуулдаг байсан бол 32 секунд болж багасаж байгаа аж. Тус шийдвэр эхний ээлжинд Орхон, Архангай, Баянхонгор, Булган, Говь Сүмбэр, Дархан Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн 16 аймагт хэрэгжин өнөөдрөөс интернэтийн хурд нэмэгдэж, үнэ буурч байгаа юм байна.
Үлдсэн аймгуудын хувьд ирэх сарын 1-ний өдрөөс өндөр хурдны интернэтэд холбогдох юм.
Орон нутгийн иргэдэд интернэтийг тэгш, хүртээмжтэй хүргэснээр төрийн үйлчилгээ ойртох боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарлалаа. Мөн удахгүй болох сонгуулийн өмнө иргэдэд мэдээллийг хүргэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй ажил юм байна.