УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргал гэдэг эмэгтэйг өнгөрсөн лхагва гарагт цагдаагийнхан баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байна. Тэрбээр одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.
Түүнийг тухайн өдрийн 19:00 цагийн үед баривчлаад, цагдан хорихтой холбоотой шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өглөө 09.00 цагаас хурал эхэлсэн. Харин шүүх хуралдааныг хэвлэлийнхэнд хаалттай явуулах шийдвэр гарсан байна.