“Мөнгөн хуримтлал үүсгэж 200 сая төгрөгтэй болох боломж танд ч бий” нэртэй энэ нийтлэлд хэрвээ та өнөөдөр 25 настай бол сар бүр 25,591 төгрөг хадгаламжиндаа хийгээд байхад 55 нас хүрэх үедээ 100 сая төгрөгтэй болох боломжтой талаар дурдсан. (Хэдийг хийвэл 200 сая төгрөгтэй болох талаар эндээс уншина уу)
Энэ нийтлэлийг олон хүн уншихын хэрээр санал сэтгэгдлээ илэрхийлж, мөн асуулт ирүүлсээр байна.
Тэдгээрийн дотроос “Чухам яг яаж ийм хэмжээний мөнгө болоод байна вэ?” гэсэн асуултыг бид энэ удаад онцлон авч тайлбарлахаар боллоо.
Хүн үнэмшихэд бэрх энэ тооцоог ойлгохын тулд цаг хугацаа өнгөрөх тусам таны хадгаламжинд бодогдон ордог хүү хэрхэн өсдөгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг хялбаршуулсан графикаар харуулъя. (Сар болгон та 26,000 төгрөг хадгаламжиндаа нэмэх бөгөөд сарын хүү 1,04% жилийн хүү 13,2% байхаар тооцов).

Цэнхэр багана нь таны сар бүр хадгаламжиндаа хийх мөнгө буюу 26,000 төгрөгийг харуулж байна. Харин улаан нь таны хуримтлуулсан мөнгөнөөс бодогдох хүүг харуулж байна. Эхний жилүүдэд хүү бараг мэдрэгдэхгүй байгаа бол 6 дах жилээс хадгаламжинд бодогдох хүү нь таны сар бүр хийдэг мөнгөнөөс давж эхлэхийг харуулж байна. Энэ нь хурдацтай нэмэгдсээр хугацааны эцэст таны хадгаламжиндаа хийдэг мөнгөнөөс хэд дахин өндөр дүнтэй хүү сар бүр нэмэгдэн орж байх болно. Энэ тооцоон дээр 40 дахин их буюу сард сая төгрөгний хүү орох боломжтой нь харагдаж байна.
Сар бүр дансанд бодогдох хүү ийм байдлаар өсдөг юм байж. Тэгвэл сар бүр бодогдох хүү болон таны хийх мөнгөнүүд нийлээд үнэхээр 100 сая болох эсэхийг доорх графикаар харуулъя:

Графикаас харахад та энэ хугацаанд хадгаламжиндаа нийтдээ 9,3 сая төгрөг хийх бол (цэнхэрээр зурсан график), хүү нь нийлээд 92,8 сая төгрөг болно (улаан графикийг харна уу).
Нийлээд 102 сая төгрөг. Таны хийснээс 10 дахин их мөнгө!
Олсон орлогоосоо сар бүр багахан хэмжээний мөнгө хураах уу? Олсон мөнгөө 100% үрсээр байх уу? гэдгийг өнөөдөр шийд.
эх сурвалж: mongo.mn