УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах эмэгтэйчүүдийг ээлж дараалан цагдан хориод байгаа билээ. Хамгийн сүүлд түүүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргал гэх эмэгтэйг энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гаригт баривчилсан билээ. Түүний шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өглөө 09.00 цагаас хурал эхэлсэн бөгөөд сая дууссан байна. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 мянган га газрыг 3500 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэн үргэлжлүүлэн 14 хоногоор хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Тэрбээр одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.