Гуравдугаар сарын 21
- Өнөөдөр бол жилийн 81 дахь өдөр бөгөөд он дуустал 285 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2050.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.20, юань 317.20, вон 1.77 төгрөг байна.
- 09.00 цагт Гадаад хэргийн яаманд "Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар болно.
- “УС БА АЖЛЫН БАЙР” сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХолбооны төв байрны 4 давхрын хурлын танхимд 10.30 цагаас эхэлнэ.
- “Corporate-2” зочид буудалд 09.00 цагаас "Сумын нийгмийн даатгалын байцаагчдын улсын анхдугаар зөвлөгөөн, сургалт"-ыг анх удаа зохион байгуулах гэж байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Ногоон намын бага хурлын гишүүн Ш.Жавзандулам Чингэлтэй дүүргийн Тамгын газрын даргад хариуцлага тооцуулах талаар Захиргааний хэргийн шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан асуудлаар Ногоон намаас мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Оршихуйн тантра” ТББ-аас шашны асуудлаар, шинэ хөдөлгөөн гаргах талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын усны түншлэл ТББ-аас усны тулгамдсан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Молор HD ТВ-ийн санаачлагаар ХХААЯ, Төрийн банктай хамтран орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдлийг бууруулах, ажилгүй иргэдийг ажлын байртай болгох зорилгоор “Туслах малчин” төслийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.
- НҮБ-ын байранд 09.00 цагаас Жижиг, дунд уул уурхайн компаниуд, орон нутгийн захиргааны байгууллагууд зориулсан “Хариуцлагатай уул уурхай” сургалтын модулийн төслийг танилцуулах, талуудын саналыг тусгах зорилготой хэлэлцүүлэг эхэлнэ.
- 10.00-13.00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Соёлын байнгын хорооноос “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
- Усны зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж байгаа 10.30 цагт "Ус ба ажлын байр" хэлэлцүүлэг - МҮЭХолбооны төв байрны 4 давхарын хурлын зааланд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 13.00 цагаас МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Дэлхийн яруу найргийн өдөр.
- Түүнчлэн Арабын дийлэнх орнууд Ээж нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна.
- Өнөөдөр бол Өмнөд Африк улсын Хүний эрхийг хамгаалах өдөр юм байна.
- Бразилийн хөлбөмбөгчин Роналдино 1980 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2006 оны энэ өдөр сошиал медиа Твиттер хуудас үүсгэн байгуулагджээ.