Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу Залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцохоор энэ сарын 17-ны шөнө явсан зургаан тамирчин зам тээврийн осолд орж, гурван нь газар дээрээ нас баржээ. Өөр гурван тамирчин хүнд гэмтсэн тул Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тэд тус аймгийн Сант сумын шигшээ багийн тамирчин бөгөөд Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд болсон гар бөмбөгийн D зэрэглэлийн сонирхогчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн байжээ.
Гэтэл нутгийнх нь тэмцээн давхацсан тул тэд яаран замд гарсан аж. Монголын волейболын залуучуудын холбооноос Сант сумын шигшээ багийн тамирчид болон найз нөхөд, гэр бүр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлээд, хөдөө орон нутгаас тэмцээнд оролцох баг тамирчид анхаарал болгоомжтой явах, шөнө оройн цагаар замд гарахгүй байхыг анхааруулжээ. Зарим эх сурвалж автомашиных нь дугуй хагарснаас осол гарсан байж болзошгүй гэв.
Ч.ТУЯА