Отгонтэнгэр их сургууль шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө идэвхи санаачилгатай ажиллаж буй багш, төгсөгчдийнхөө мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, тэднийг дэмжин өнгөрсөн хичээлийн жилд 4 төгсөгч оюутан, 2 багшийг Лиаонингийн их сургуульд магистрантур, докторантурын сургалтанд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2016 оноос Отгонтэнгэр их сургууль төгсөгчдийнхөө тасралтгүй боловсролыг дэмжин 100 хувийн тэтгэлэгтэйгээр докторантурын сургалтанд хамрагдах боломжийг бий болголоо. Тус хөтөлбөрт хамрагдаж, Лиаонингийн их сургуульд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломжтой юм.
Тэтгэлэгт:
- сургалтын төлбөр,
- амьжиргааны зардал,
- дотуур байрны төлбөр зэргийг хөнгөлнө.
Бүртгүүлэхийг хүсэгчид:
- Бакалаврын диплом /эх ба хуулбар/
- Магистрын диплом /эх ба хуулбар/
- Хувийн тодорхойлолт (оролцож байсан тэмцээн, хэлэлцүүлж байсан илтгэл, гаргаж байсан амжилтуудыг бичих, тэдгээрийг нотлох баримтын хуулбар)
- Хятад хэлний анхан шатны мэдлэг эзэмшсэнийг нотлох гэрчилгээ зэргийг авч ирж бүртгүүлнэ үү.
Бүртгэл 2016.03.25-ны өдрийг дуустал, ОТИС-ийн хичээлийн В байрны Гадаад хэлний тэнхимд (207 тоот) явагдана.
ОТИС-ийн Гадаад харилцааны алба Утас: 88096423