Европ хувцасны үзэсгэлэн худалдаа 2016 оны гуравдугаар сарын 30 наас 7 хоногийн турш зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулагчдаас энэхүү үзэсгэлэн худалдааны талаар тодрууллаа.
-Уг үзэсгэлэн худалдааг хаанаас зохион байгуулах гэж байгаа вэ?
-“Butterfly” эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүр болон хувь хүмүүс нийлж зохион байгуулах гэж байна.
-Өмнө нь зохион байгуулж байсан уу?
-Энэ жил анх удаагаа хийх гэж байна. Цаашдаа гурван сард нэг удаа уламжлал болгон зохион байгуулна.
-Эрэгтэй эмэгтэй бүх насны хүмүүс очих боломжтой юу?
-Бид энэ удаагийн үзэсгэлэнд хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хувцасыг түлхүү оруулж байгаа. Цаашид бүх хүмүүсийн өдөр тутмын хувцсыг авчирна.
-Хэдээс хэдэн төгрөгийн үнээр худалдаалах вэ?
-Бүх барааг 9900 төгрөгөөр зарна. Евроазиас оруулж ирж буй эдгээр өдөр тутмын хувцаснуудыг өөр хаана ч ийм хямд үнээр зардаггүй.
-Үзэсгэлэн худалдаа хаана болох вэ?
-Бид одоохондоо газраа товлоогүй байгаа. Ямартаа ч Баянгол дүүргийн гуравдугаар хороололд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99625657, 99092504 утаснаас авна уу.