World Supermodel Pageant буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейн болж 16-19 насны ангилалд Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа түрүүллээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч юм байна.
Түүнчлэн Т.Шинэтуяа өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ хийх онцгой эрхийн эзэн болжээ. Тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг. Жерри Холл, Мэгги Райзер, Пэт Кливлэнд, Татъяна Патиц гээд хувцас загварын ертөнцийн нүүр царай болсон олон шилдэг модельуд тус агентлагт харьяалагддаг аж.
Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөн Монголоос Т.Батцэцэг оролцжээ. Энэ ангилалд Зимбабвегийн оролцогч Малайка түрүүлсэн байна.
Дэлхийн супермодель шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний ялагчдыг танилцуулъя.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЯЛАГЧ & TRUMP MODELS-ТЭЙ ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ: Т.Шинэтуяа /Монгол/
Дэлхийн супермодель-2016: Малайка /Зимбабве/
Дэлхийн өсвөр насны супермодель-2016: Т.Шинэтуяа /Монгол/
Дэлхийн супермодел тэргүүн байр: Донна
Дэлхийн супермодел тэргүүн дэд байр: Тейлор /Австрали/
Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн байр: Дейн /Өмнөд Африк/
Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн дэд байр: Манси /Энэтхэг/
Шилдэг үдшийн даашинзтай оролцогч: Малайка /Зимбабве/
Шилдэг усны хувцастай оролцогч: Миша /Их Британи/