Ажилгүйдлийн түвшин, орлогын эрс тэс ялгаа, хүн амын дундаж наслалт зэрэг долоон үзүүлэлтээр "Bloomberg"-ийн судлаачид дэлхийн хамгийн стресстэй орнуудыг жагсаалтыг гаргажээ.
Нийт 74 орныг жагсааснаас Монгол айрагдсан байна. Манай улс агаарын бохирдол ихтэй, авилга хээл хахууль гаарсан, ажилгүйдлийн түвшин 6.1 хувь, хүн амын дундаж наслалт 68 гэсэн үзүүлэлтээр дөрөвдүгээрт бичигджээ.
Уг жагсаалтын тэргүүнд буюу хамгийн стресстэй орноор Нигерь бичигдэж, Өмнөд Африк удаалжээ. Дээрх орны иргэдийн дундаж наслалт 53-58, ажилгүйдлийн түвшин 23.9-25.7 байгаа нь амьдрахад таагүй орнуудыг тэргүүлэхэд хүргэжээ.