Гуравдугаар сарын 22
- Өнөөдөр бол жилийн 82 дахь өдөр бөгөөд он дуустал 284 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2050.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.54, юань 316.90, вон 1.77 төгрөг байна.
- 1981 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Союз-39 сансрын нислэгээр огторгуйн уудамд ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101дахь, Азийн хоёр дахь, анхны болоод цорын ганц Монгол хүн юм.
- ”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээлийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нэгэн зэрэг оруулна.
- 11.00 цагт “Дэлхийн усны өдөр”-ийн Хэвлэлийн бага хурал Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Ардчилал Шударга Ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос Дэлхийн усны өдөрт зориулан гол мөрөн бохирдож байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Хүүхдийн гэх тодотголтой барилга, байгууламжуудын хувьчлалыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Цэнхэр алт” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг 09.00 цагт Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд зохион байгуулах гэж байна.
- МУЗН-ийн “Хөдөөгийн сургуулиуд болон олон нийтийн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйг сайжруулах нь төсөл” -өөс Налайх дүүрэг болон Баянзүрх дүүргийн алслагдсан сургуулиудын сурагчид оролцсон усны зөв хэрэглээ болон цэвэр усаа гамнах, хамгаалах зэрэг хүмүүнлэг үйлсийг сурталчилсан жүжигчилсэн тоглолт, сургалт зэрэг үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн Жанжин клубын концертын танхимд 11.00 цагт болно.
- 11.00-12.00 Чингисийн талбайд "Ухаалаг Ус" мөсөн баримлын нээлт болно.
- 11.00 цагт Спорт ордоны 4 давхарын хурлын зааланд Монголын хоккейн шигшээ багийн тамирчид мэдээлэл өгнө.
- Нэгдсэн Үндэсний байгууллагын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар судлаач Кевин Миллер, Линда Жонс нарын бүтээсэн “ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮНЭ ЦЭНИЙН ХЭЛХЭЭНИЙ САНХҮҮ” нэртэй ном монгол хэл дээр хэвлэгдэн гарч нээлтээ ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд 11.00 цагт хийх гэж байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Дэлхийн усны өдөр.
- 1997 онд Тара Липински 14 нас 10 сартайдаа уран гулгалтын дэлхийн хамгийн залуу эмэгтэй аварга болжээ.
- 1990 оны энэ өдөр Англи-Австрали гаралтай дуучин Лиза Митчелл мэндэлжээ.
- 2014 онд Африкийн хамгийн том нууруудын нэг болох Албертын нуурт завь хөмөрч, 251 гаруй хүн нас барж байжээ.
- 1997 онд 20-р зууны хамгийн том болон хамгийн тод гэрэлтэх сүүлт од "Hale-Bopp" дэлхийтэй ойрхон зөрж өнгөрч байжээ.