Налайхын замд буюу Улаанбаатар хотоос Хонхор орчмын автозамд зам тээврийн ноцтой осол гарлаа.
Осол өчигдөр орой 19:00 цагийн үед гарсан бөгөөд суудлын автомашин нийтийн тээврийн автобустай мөргөлджээ. Улмаар суудлын автомашин болон автобус замын хажуу руу унасан байна.
Одоогоор ослын шалтгаан болон амиа алдсан, гэмтэж бэртсэн иргэдийн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж.