Гуравдугаар сарын 23
- Өнөөдөр бол жилийн 83 дахь өдөр бөгөөд он дуустал 283 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2051.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.40, юань 316.20, вон 1.76 төгрөг байна.
- 15.00 цагаас "Илгээлтийн эзэд" аяны хандив хүлээлгэн өгөх ажиллагаа чингисийн талбайд болно.
- 11.00 цагт УДБЭТ-ын 2 давхарт Дэлхийн театрын өдөрт зориулсан "4 өнгө" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
- МХЕГ-аас зохион байгуулж байгаа “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд ЭХЭМҮТ-д эмнэлэгийн тусламж үйлчилгээний “Алдааны сан”-гийн талаар үзүүлэх сургалт 14.00 цагт ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд болно.
- УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 11.00 цагаас "Да Хүрээ" захын "Авто плаза" төвийн зааланд иргэдтэй уулзахаар боллоо.
- УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 16.00 цагаас "Кемпински" зочид буудлын "Батхаан" танхимд БЗД-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан хороодын иргэдтэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын тухай мэдээлэл авах юм.
- Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв хамтран “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 09.00 цагаас “Барилга хөгжлийн төв”-ийн 5 дугаар давхрын хурлын танхимд зохион байгуулна.
- "Өнөр бүл" төвийн хүүхдүүд Төв аймгийн Аргалант сумын малчдад өөрсдийн бэлдсэн зүйлсээ гардуулах гэж байна.
- 14.40-15.40 цагт Чингисийн талбайд малчдад хүргүүлэх өвс, нэмнээ, малын тэжээл ачсан тусламжийн цувааг /30-40 машин/ орон нутаг руу үдэн гаргана.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Олон улсын цаг уурын өдөр.
- Зөвлөлтийн мэргэн бууч Василий Зайчев 1915 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- Оросын уран гулгагч Максим Маринин 1977 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1956 онд Пакистан улс анхны Исламын бүгд найрамдах улс болсноо зарласан.
- 1996 онд Тайваньд анх удаа ард түмний сонгууль явагдаж, Ерөнхийлөгчөөрөө Lee Teng Hui-г сонгож байжээ.