Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригийн 20.30-21.30 цагт гэрлээ унтраан, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлэхийг “Эх дэлхийн цаг” гэж нэрлэдэг.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар манай улс 2010 оноос уг арга хэмжээнд нэгдсэн. Энэ жилийн “Эх дэлхийн цаг” өнгөрсөн баасан гаригт тохиов. Улаанбаатар хотоос гадна Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгийнхан уг өдрийг тэмдэглэсэн юм.
Нийслэлийн иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугларч, лаа асаан, “Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдэл болсон 60+ тэмдэглэгээ бүтээв. Нэг цагийн турш гэрлээ унтрааснаар хэр их эрчим хүч хэмнэснийг Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв хэмжсэн нь энэ жилийн арга хэмжээний гол онцлог боллоо.
“Манай орон өнгөрсөн жилийнхээс даруй хоёр дахин их эрчим хүч хэмнэж, байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бага боловч хувь нэмэр орууллаа” гэж албаныхан тэмдэглэж байв. Бид хэдий хэмжээний “юм” хэмнэснийг инфографикт харууллаа.
Ч.МӨНХ
