Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат нисгэгч цол хүртсэн “Аэромонголиа” ХХК-ий багш нисгэгч Лувсанбалдангийн Лувсанчимэдийг ИНЕГ ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр 32 жил агаарын хөлгөөр нисч, иргэний нисэхийн салбараас төрсөн 34 дэх гавьяат нисгэгч болсон байна. “МИАТ” ХК-д ажиллаж байгаад 2003 онд Аэромонголиа компанийг байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл багш нисгэгч, онгоцны даргаар ажиллахдаа 30 гаруй шавь бэлтгэжээ.