Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан "Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монголын үйлдвэрчний эвлэлийн хурлын танхимд болсон уг хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Усны түншлэл ТББ болон хөдөө орон нутгийн 40 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд усны чанартай үйлчилгээ ба ажлын байр, салбарын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого чиглэл, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлдмөрийн нөхцөл, аюул ажиллагаа, нийгэм ахуйн байдал, түүнийг сайжруулах арга замууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.