Анхны дугаар нь цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаад буй "15 раунд" нэвтрүүлгийн дараагийн дугаар өнөө орой гарах нь. Эхний дугаарын зочноор 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихээ мэдэгдээд буй дуучин М.Нарантуяа оролцож, шууд нэвтрүүлгийн үеэр студийг орхин гарсан билээ.
Хөтлөгч Б.Даваагийн "Японд сурч байхдаа ширээний хүүхэн гэх ажил хийж байсан гэсэн. "Ширээний хүүхэн" гэдэг нь яг юу хийдэг ажил вэ" гэх асуулт, асуултдаа шууд хариулт авах гэсэн удаа дараагийн дайралт оролцогчийг бухимдуулж, нэвтрүүлгээ дуусгалгүй "рингээ" орхиход хүргэсэн билээ. Тэр даруй М.Нараг бухимдуулан, рингээ орхиход хүргэсэн нэвтрүүлгийн талаарх сэтгэгдлүүд цахим ертөнцөд хөвөрч эхэлсэн.
Дуулиан тариад буй уг нэвтрүүлгийн дараагийн зочин нь "Буян" компаниараа овоглосон Б.Жаргалсайхан. Тэрбээр нэвтрүүлгийн дуудлагыг хүлээн авч буйгаа мэдэгджээ.
Шууд нэвтрүүлэг өнөөдөр 20.00 цагт "Смарт 4К" сувгаар гарна.