Нобелийн Энх тайвны шагналт Мьянмар улсын Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын дарга Ан Сан Су Чи засгийн газрын бүрэлдэхүүнд орж магадгүй гэнэ.
Тэрбээр Гадаад хэргийн сайд, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Эрчим хүчний сайд эсвэл Боловсролыг сайдын албыг хашиж магадгүй. Мьянмарын шинэ Засгийн газар тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Тхин Чогийн хамт дөрөвдүгээр сарын 1-нээс ажлаа эхлэх юм.
Хуучин Бирм улсын төрийн эрх 2010 он хүртэл цэргийн эрхтнүүдийн гарт байсан ба таван жилийн өмнө парламентын анхны сонгуулиа хийж ардчилсан улс болох алхам хийсэн ч цэргийн Эв санааны нэгдэл, хөгжлийн холбоо нам төрийн эрхэнд гарсан юм.Энэ үед цэргийн засаглалын үед ерөнхий сайд байсан, чөлөөндөө гарсан хурандаа Тейн Сейн 2011 онд ерөнхийлөгч болсон байна. Түүний бүрэн эрх энэ сарын 31-нд дуусах бөгөөд гуравдугаар сарын 15-нд тус улсын Ерөнхийлөгчөөр сөрөг хүчнээс сонгогдсон Тхин Чог ажлаа хүлээж авах билээ. Тхин Чо нь Ан Сан Су Чигийн дотны найз, хамтран зүтгэгч юм.
