“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба , Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Залуучуудын гудамжны хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, залуучуудыг Нийслэл хотын соёлтой иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж зорилготой аж.
Мөн энэ чиглэлд “Залуучуудын гудамж”-ийг жишиг болгон орчноо цэвэр цэмгэр байлгах, хог хаягдлаа зориулалтын газар ялган хаяхыг уриалах, Бүртгэлтэй ажилгүй залуучуудыг “Залуучуудын өргөн чөлөө” гудамжны тохижилт, ногоон байгууламж байгуулах, арчлах ажилд татан оролцуулж түр ажлын байраар хангах зэрэг ажлууд хийгдэх юм байна.