Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх болон Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал Дээд шүүхэд болж байгаа билээ. Энэ хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож байгаа бол Л.Гансүхийг оролцохыг зөвшөөрөөгүй юм. Учир нь өнөөдрийн шүүх хурлаар нотлох баримтыг шинжилж шалгахгүй гэсэн байна.
Харин сая шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр танхимдаа оржээ.