МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачлан хэрэгжүүлсэн эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулах сайн үйлсийн аян өргөжин тэлсээр “Итгэлийн танхим” ТББ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү сайн үйлсийн ажил 2011 онд Улсын Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын хүлээлгийн танхимыг тохижуулах ажлаас эхэлсэн түүхтэй. Үүний дараа Улсын Нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн 220 м2 талбай бүхий танхимыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд нийт 88.963.033 сая төгрөг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимд 78.5 сая төгрөг зарцуулжээ.
Тэгвэл тэрээр дахин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болсон гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингэхдээ "Францын хүүхдийн эмнэлэг орж үзлээ. Баянхошууны эмнэлгийг яааг ийм болгоно. Засвар эхэлсэн" хэмээжээ.




