2014 онд Украины зүүн нутагт Оросын хоёр сэтгүүлчийг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа Украины нисгэгч Надежда Савченкогийн хийсэн хэргийг олон улсад андахгүй болсон билээ. Түүнд ОХУ-ын шүүхээс тус улсад 22 жилийн хорих ял оноолоо.
Шүүх хурал хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд шүүгч ялын тогтоолыг танилцуулахад Надежда Савченко ардын маягийн эсэргүүцлийн дууг шүүх танхимд дуулж, инээмсэглэж байсан аж. Тэрбээр өөрт оноож буй хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Мөн Украины ерөнхийлөгч Петр Порошенко шүүхийн энэ шийдвэрийг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй "шившигтэй" шүүх хурал боллоо гэк мэдэгдээд Украины эсрэг зэвсэгт түрэмгийлэлд оролцсон оросын хоёр цэргээр Надежда Савченког солиход бэлэн байна хэмээжээ.
