Гуравдугаар сарын 24
- Өнөөдөр бол жилийн 84 дэх өдөр бөгөөд он дуустал 282 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2051.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 315.50, вон 1.77 төгрөг байна.
- 14.00 цагаас дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээн дээр кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд кассын машины олон төрөлт сонголтуудыг танилцуулах бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн олон асуултуудад албаны хүмүүс болон кассын машин нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгнө.
- Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль улс орон даяар явагдахтай холбогдуулан Батлан хамгаалахын их сургууль дээр нэгдсэн гамшгийн үеийн дадлага сургуулийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, БХИС-ийн бие бүрэлдэхүүн хамтран 16.00 цагаас ард иргэдэд үзүүлэх сургалт хийнэ.
- 09.00-12.00 цагийн хооронд ЦУНБХТ-ийн хурлын танхимд БОНХАЖЯ-ны удирдлагууд Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны гишүүн 60 сэтгүүлчдэд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх, 1 өдрийн сургалт, семинарыг зохион байгуулна.
- 11.00 цагт Монголньюс мэдээллийн төвд Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийн хэвлэлийн бага хуралтай. ДЭМБ, ЭМСЯ, ХӨСҮТ, НЭМХ хамтран оролцоно.
- 12.00 цагт “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар Дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай болон АСЕМ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- "Монголын геологи хайгуул 2016" чуулга уулзалт 09.00 цагаас Корпорейт Конвеншн төвд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 14.00 цагаас АТГ-тай холбоотой асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ийн дэргэдэх “Хараат бус залуучуудын холбоо”-ноос мэдээлэл хийнэ.
- Дэлхийн Цирк Монголд-2016 олон улсын циркчдийн тоглолтонд оролцох сургуультай амьтад оролцох хэвлэлийн бага хурал 11.30 цагт Монголын Үндэсний Циркт болно.
- 11.00 цагт Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХӨСҮТ-д ажиллана.
- MN-Мэдээллийн төвд 14.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар суулт зарлах талаараа мэдээлэл хийнэ.
- "Монгол туургатны мисс"-ийн тэмцээний "Мисс Гүүдвил" номинацийн хүрээнд зохион байгуулагдах "Сүүн дусал" сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг өгөх хэвлэлийн хурал 13.00 цагт Корпорэйт зочид буудалд зохион байгуулагдана.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
- 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчнийг үүсгэгч нянг тодорхойлсон тухайгаа Берлин хотноо Физиологийн нийгэмлэгийн хуралдаан дээр зарлажээ.
- 1984 оны энэ өдөр БНСУ-ын охидын алдарт хамтлаг болох 2NE1-ийн гишүүн Park Bom мэндэлжээ.
- 1999 онд Европын Альпийн нурууны Монт Бланк нүхэн гарцанд гал гарч, 39 хүн амь насаа алдаж байжээ.
- 2008 онд Бутан улс албан ёсоор ардчилсан засаглалтай болж, бүх нийтийн сонгуулийг явуулж байжээ.