БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн гэдэг эмэгтэйд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ. Дээрх албан тушаалд 10 шахам жил ажиллаж буй түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй гэнэ.
Түүнийг ямар үндэслэлээр цагдан хорьсон талаар тус яамныхнаас нь тодруулахад “Л.Цэдэвсүрэн дарга сүүлийн 10 гаруй хоног ажилдаа ирээгүй. Албаныхан нь чөлөө авсан гэж ярьж байгаа” хэмээв.
Цагдан хорих тогтоолыг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан бөгөөд энэ дагуу хорьж буй гэдгийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эх сурвалж хэллээ. Тэрбээр цагдаагийн бэлтгэл хурандаагийн охин бөгөөд МУИС, СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн гэнэ.
Д.ДАЙЧИН