Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурах бүрэн боломжтой талаар мэдээллээ.
Дэлхийн зах зээл дахь газрын тосны үнийн бууралттай холбоотойгоор үнийг зайлшгүй бууруулах шаардлагатай байгаа бөгөөд хэрвээ шатахууны үнийг 100 төгрөг хүртэл буулгаж чадвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 орчим хувиар буурах болно гэж ШӨХТГ-н дарга Д.Мөнхтөр хэллээ.
Тухайлбал : Улаанбаатар хотын шатахуун түгээх цэгүүдээр худалдаалагдаж буй А80, АИ92 авто түлш болон дизель түлшний үнэ дараах байдлаар буурах бүрэн боломжтой байгаа юм.
- -А80 түлш 50 төгрөгөөр буюу 1470 төгрөгөөс 1420 төгрөг
- -АИ92 түлш 100 төгрөгөөр буюу 1580 төгрөгөөс 1480 төгрөг
- -Дизель түлш 100 төгрөгөөр буюу 1690 төгрөгөөс 1590 төгрөг хүртэл буурах боломжтой гэж хяналт, шалгалтын ажилчид үзсэн байна.
Мөн ШӨХТГ-аас шатахууны үнээ бусдаас түрүүлж буулгасан аж ахуйн нэгжийг "Хэрэглэгчээ дээдэлсэн хамт олон, аж ахуйн нэгж"-ээр өргөмжлөн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.