Энэ сарын эхнээс 20-25 орчим насны залуу өөрийгөө “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин” хэмээн танилцуулж хуурамч үнэмлэх үзүүлэн хяналт шалгалтаар явж байна гэж эмийн сангуудаар явах болжээ.
Ингэж явахдаа тодорхой хэмжээний мөнгийг залилан мэхэлж авч байсан аж.
Тиймээс энэ хүний талаар мэдээллийг доорх байгууллагуудад хандаж өгөхийг хүсэж байгаа юм. Мөн аж ахуйн нэгжүүдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.
Нийслэлийн Цагдаагийн газар: утас: 102, 7012-1002
Нийслэлийн Эрүүл мэндийн газар: Утас: 324124. 320981. 325076