Гуравдугаар сарын 25
- Өнөөдөр бол жилийн 85 дахь өдөр бөгөөд он дуустал 281 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +8 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2053.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.40, юань 314.60, вон 1.76 төгрөг байна.
- 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ. Энэ талаар 11.00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
- Corporate2 зочид буудалд 14.00 цагаас нийгмийн даатгалын системийн хэмжээнд 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, "Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөн"-ийг зохион байгуулах гэж байна.
- МУБИС-ийн А байрны 200 тоотод "ТҮҮХ НИЙГМИЙН УХААНЫ ОНОЛ АРГАЗҮЙН АСУУДАЛ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 09.30 цагаас эхэлнэ.
- Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд байгуулагдсаны 25жилийн ойд зориулсан шатрын аварга шалгаруулах тэмцээн 14.00 цагаас Шихихутуг ХЗДС 2 давхарт болно.
- Монголын Хуульчдын холбооноос “Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа” хэлэлцүүлгийг 10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод зохион байгуулна.
- 11.00 цагаас e-barimt сугалааны 4.000.000 азтангуудыг Гааль татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар дээр хүлээн авч тохирлыг батламжлах үйл ажиллагаа болно. Холбогдох утас: 99112983
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” 09.00-15.00 цагийн хооронд Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулагдана.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд НМХГ, НЕТГ, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 2016 оны 2 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- “МИНИЙ МЭРГЭЖИЛ- МИНИЙ БАХАРХАЛ” Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалт 10.00 цагт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно.
- 17.00 цагаас "ФРАКЦИЙГ БУС БОДЛОГЫГ ДЭМЖДЭГ НАМ БАЙЯ" ээлжит хэлэлцүүлэг Ардчилсан намын бодлогын зөвлөлийн байранд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Беларусын Эрч чөлөөний өдөр юм байна.
- 1655 онд Голландын эрдэмтэн, астрономич Кристиаан Хайгенс Санчир гаригийн Титан нэртэй хамгийн том дагуулыг нээжээ.
- 2001 онд Дани, Исланд, Норвеги, Финланд, Швед улсууд Шенгений гэрээнд нэгджээ.
- 1958 Канадын нисэх онгоцны AVRO CANADA компанийн анхны онгоц нислэгт гарчээ.