Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай эмнэлэгт очих шаардлагатай

Бамбай хоншоорт могой нь хортой могой бөгөөд хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих,
2024-07-03

Номын тэмдэглэлийн уралдаанд оролцох нь “Хол биш”

Ч.Ганжавхлангийн “Хол биш” ном “Интерном”-ын бест селлер жагсаалтыг таван долоо хоногийн турш тэргүүлээд буй. Уншигчдын гарт хүрсэн цагаасаал талархлыг нь хүлээн авсан эл бүтээлийн зохиолч болон “Bookcafe Mongolia” бүлгэмийнхэн хамтран номын тэмдэглэл, фото зургийн уралдаан зарласан байна. Уралдаанд оролцох бүтээлүүдийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
2024-07-03

Н.Мандуул НЗД-ын нэгдүгээр орлогч болов

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.
2024-07-03

Ерөхийлөгч У.Хүрэлсүх Астана хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хүрэлцэн ирлээ. Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор юм.
2024-07-03

Олон улсын математикийн зуны сургалтын хаалтын олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Олон улсын математикийн зуны хоёрдугаар сургалтын хаалтын олимпиадын дүн өчигдөр гарлаа. Уг олимпиадыг БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулж буй бөгөөд 30 орны 38 баг оролцож байгаа юм. Маргааш өндөрлөх угсургалтынхаалтынолимпиададманай улсаас “IMO” багийнхан оролцож оюунаа сорьсон гэнэ. Тэднээс Д.Энэрэлт мөнгө, Т.Билгүүнгэрэлт, О.Тэнгис хүрэл медалийн эзэн болжээ. Түүнчлэн Х.Нурсолтан, Б.Билгүтэй, С.Манлай нар тусгай байр эзэлснийг Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ.
2024-07-03

Говийн бүсийн оюутан цэргүүд явган марш үйлдлээ

Сургалт бэлтгэлийг бататгах үүднээс цэргийн байр зүй, ерөнхий тактик, хүн эмнэлэг
2024-07-03

Элон Маск Чингис хааны тухай өгүүлсэн номыг нийтэд санал болгов

“Tesla”, “SpaceX”-ийг үүсгэн байгуулагч Элон Маск “Х” буюу twitter хуудсандаа Жак Уэтерфордийн “Чингис хаан” номыг онцоллоо. Тэрбээр цахим хуудсандаа 188.5 сая дагагчтай юм. Элон Маск нийт11 ном санал болгосон бөгөөд тэдгээрийн нэгт эл ном багтжээ. Тодруулбал, Чингис хаан тэргүүн зэргийн одонт, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд нь “Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд”, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” зэрэг бүтээлийг бэлтгэжээ
2024-07-03

Нийслэл шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг ногооруулав. Тодорхой хэлбэл,  ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуултаа дуусгаж өнөөдөр хүлээлгэж өгөв. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.
2024-07-03

Монголбанк хагас жилд 7.8 тонн үнэт металл худалдан авав

Монголбанк 2024 оны зургадугаар сард 1,692.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.8  тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-07-03

Дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй

Гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Амьтан тэжээх нь хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоод удаж буй. Гэвч манай улсад одоог хүртэл зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагад тэжээвэр амьтантай орохыг тэр бүр зөвшөөрдөггүй. Дүрэм, журамдаа хориглох заалтгүй боловч тухайн албан байгууллагын соёлоос шалтгаалан тэжээвэр амьтан оруулдаг нь гарын таван хуруунд багтана.
2024-07-03

Гадаад валютын нөөцийг 15 хувь болгож бууруулна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны зургадугаар сарын 25, долдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд шийдвэр гаргалаа.
2024-07-03

АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцжээ

“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдэвт “US speaker” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж 2024 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
2024-07-03

Хувьцаа, үнэт цаас борлуулсны ашгаас 10 хувийн татвар авна

ХХОАТ-ын тухай Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 дэх заалтад заасны дагуу Хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны ашгийн хэмжээнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан.
2024-07-03

“Булган СП фалконс” багийнхан алтан цом өргөлөө

Монголын хөл бөмбөгийн дээд лигт 10 багийн 137 тоглолт гурван тойргийн системээр хоёр дахь жилдээ болж өндөрлөлөө. 2023-2024 оны улиралд 250 тоглогч лигт бүртгүүлж, 13 улсын иргэншилтэй легионер тоглосон. Энэ удаагийн өрсөлдөөнд “Булган СП фалконс” багийнхан алтан цом өргөж, “Хангарьд” клубийнхэн мөнгө, Португал улсын мэргэжилтэн Педро Мирандагийн удирдлагад бэлтгэл базаасан “Дэрэн”-гийнхэн хүрэл медаль гардав. Дээд лигийн 25 тоглолтыг Төв аймгийн Сэргэлэн сумд байрлах шигшээ багийн бэлтгэлийн төв айрдомд зохион байгуулжээ
2024-07-03

Олон улсын эрдэмтэд Чингисийн чулууны болон Цогтын хадны бичгийг хэлэлцлээ

"Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны долдугаар сарын 1-ний өдөр Чингис хаан Үндэсний музейн их танхимд зохион байгууллаа.
2024-07-03

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд иргэдийнхээ эрхийг хангаж ажиллахыг уриалав

Дэлхий даяар 10 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн болох Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас шинээр сонгогдсон Монгол Улсын Их Хурал (УИХ)-д хандан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ чанд биелүүлэхийг уриалж “Монгол Улс:2024-2028 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудал” хүргүүллээ.
2024-07-03

Уур амьсгалын өөрчлөлтийн “сүүдэр”

Уур амьсгал, хүрээлэн буй орчны тандалт судалгаа хийдэг олон улсын байгууллагынхан, судлаач, шинжээчид 2024 оныг өмнөх жилийнхээ “дээд амжилт”-ыг эвдсэн, түүхэнд байгаагүй халуун, цаг агаарын хувьд ихээхэн тогтворгүй, хүн төрөлхтнийг сандаргасан жил болно хэмээн таамаглаж байв. 2023 оныг дэлхийн түүхэнд хамгийн халуун жил хэмээн тэмдэглэсэн. Хэт халуунаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд тохиож, мянга мянган хүн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, олон орон байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээх хатуу сорилттой нүүр тулсан билээ
2024-07-03

Монгол бичгээр хэвлэгдсэн номуудыг Үндэсний номын сан хандивлалаа

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэсний бичиг соёлын "Хөх түлхүүр" холбооны эрхлэгч Бэсүдэй Сэцэнбаяр шинэ номын сангаар зочилж, монгол бичгээр хэвлэгдсэн номуудыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хандив болгон өргөлөө.
2024-07-03