Япон Улсын 17 газар нутагт урьд хожид байгаагүйгээр хэт халалт бүртгэгдсэнийг цаг уурын газраас нь мэдээлэв. Тухайлбал, Ишихава мужийн Комацу хотод өнгөрөгч даваа гарагт 40.3 хэм хүрч халсан нь тухайн бүсийн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Түүнчлэн Тояама мужийн Тояама хотод 39.8, бусад 15 бүс нутагт 35-39 хэмийн хооронд хэлбэлзсэн аж. Цаг уурчдын мэдээлснээр, өнгөрсөн долоодугаар сарын 30-нд Хёго мужийн Тамба хотод 41.2 хэмд хүрсэн нь энэ зуны хамгийн халуун өдөрт тооцогдож байгаа ба уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын үр дагавар манай улсыг тойрсонгүй хэмээн хэвлэлүүдэд мэдээлжээ. Өнгөрсөн онд Фүжи уул цасан малгайгаа өмсөлгүй удсан, интоорын модод гүйцэт цэцэглэж чадаагүй, хур тунадас татарснаас үүдэн хангалттай ургац хураах боломжгүйд хүрсэн зэрэг нь тус улсын эдийн засгийн өсөлтийг бууруулахад нөлөөлж байна гэв.
Хэт халуунаас шалтгаалан наршсан, нас барсан иргэдийн тоо өсөж, зарим орон нутгийн эмнэлэг хэт ачааллаа дийлэхгүй, усны хомсдолд орж буй гэнэ. Ирэх өдрүүдэд ч хэт халуун үргэлжлэх төлөвтэйг цаг уурчид анхааруулан, ахмад настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг наранд гарахаас зайлсхийхийг анхаарууллаа.
Д.Тамир