АНУ-ын Охайо мужид 1994 оны тавдугаар сард хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд төрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 35 настай Линдси, 34 настай Тим Пирс нар хүүхэдтэй болохоор шийдэн, улмаар үр хөврөл суулгуулах үйлчилгээ санал болгодог Nightlight christian adoptions байгууллагын “Open hearts” хөтөлбөрт хамрагдсан байна. Ийнхүү тэд Таддеуш Даниэл Пирс хүүгээ өлгийдсөн нь энэ гэнэ. “Яг л уран зөгнөлт кино шиг. Хүү минь эрүүл саруул байгаа” хэмээн Линдси сэтгэгдлээ хуваалцжээ. Энэхүү үр хөврөлийг Линда Арчард хэмээх эмэгтэй өндгөн эсийн эмчилгээнийхээ үеэр үүсгэсэн аж. Анх дөрвөн үр хөврөл гаргаснаас нэгийг нь үлдээж, бусдыг нь хөлдөөн, лабораторид хадгалахаар шийджээ. Тэрбээр 2022 оноос эхлэн үр хөврөлөө бусдад үрчлүүлэхийг хүсэн дээрх байгууллагад хандсан байна. “Би тэднийг гурван бяцхан найдвар гэж нэрлэдэг байв” хэмээн Линда хэвлэлд ярьсан гэнэ. Тус тохиолдол нь үр шилжүүлэн суулгах, хадгалах технологийн хөгжил өндөр түвшинд хүрч, хүүхэдтэй болохыг хүсэж буй гэр бүлүүдэд шинэ боломж нээж, шинжлэх ухааны гайхамшигт ололт болсон талаар хэвлэлүүд онцоллоо.
Д.Сэлэнгэ