АНУ-ын Төрийн департаментын нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэрээс цаг хугацаандаа гарах үүднээс виз хүсэгч бүрээс 5,000-15,000 долларын барьцаа авч байх туршилтын хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ тухай DW мэдээлэв.
Хөтөлбөр 8-р сарын 20-с эхлэх бөгөөд бараг нэг жил буюу 2026 оны 8-р сарын 5 хүртэл үргэлжилнэ. АНУ-ын консулын ажилтнууд өөрсдийн үзэмжээр 5000, 10000, 15000 ам.долларын барьцаа шаардах эрхтэй бөгөөд тэрхүү барьцааны мөнгийг АНУ-аас визний хугацаандаа гарахад нь буцаан олгох юм.
Энэ барьцааны мөнгийг бизнес, аялал жуулчлалын зорилгоор АНУ-д нэвтрэхэд олгодог B-1, B-2 визний ангилалд, визний нөхцөл байнга зөрчигддөг, хяналт шалгалтын систем сул орнуудын жуулчдаас шаардах аж.
Барим бичигт зааснаар жагсаалтад ямар улс орсон нь хөтөлбөр эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө нийтлэх ёстой ч одоогоор ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.
