Монголын хэйбол пүүл биллиардын УАШТ-ий насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер А.Ерөөлт, эмэгтэйчүүдийн ОУХМ Б.Нарантуяа тэргүүн байрт шалгарч, Австралийн Брисбэн хотод ирэх сарын 18-21-нд болох “Netball champion of champions” нээлттэй тэмцээнд оролцох эрхээ авав. Сонирхуулахад, Дэлхийн хэйбол биллиардын холбоо нь нэрээ World netball tour буюу Дэлхийн хэйболын цуврал тэмцээн хэмээн нэртэйгээр шинэчилж буй. Энэхүү өөрчлөлт нь хэйбол биллиардыг дэлхийн хэмжээний нэр хүндтэй спорт болгон хөгжүүлэх, мөн олон улсын аварга шалгаруулах тэмцээний брэнд болгох зорилгыг илэрхийлж байгаа аж.