Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Өсвөрийн парламентын гишүүд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох асуудлыг хөндөв

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
2024-05-11

Говь, тал нутгаар салхи шуургатай байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-11

Б.Бат-өлзий заан түрүүллээ

Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит
2024-05-10

Ялалтын тугаа намируулав

Тавдугаар сарын 9-ний өглөө Кремлийн хонх хүнгэнэн дуугарахтай зэрэгцэн, 10.02 цагт Улаан-Үүдэд ялалтын парад эхэллээ. 36 дугаар ерөнхий цэргийн армийн Байлдааны хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович парадын тэргүүн эгнээнд гарч ирлээ. Никитин Михаил Михайлович Улаан-Үүд хотын гарнизоны цэргийн командлагч Сокол Игорь Викторовичид парадаа хүлээлгэн өгөх гэж буй нь тэр.
2024-05-10

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Маргааш, нөгөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 11, 12-нд нөөцийн мах
2024-05-10

А.Цыденов: Халхын голын ялалтын баярын ойг онцгой тэмдэглэнэ

Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан парад боллоо. Тус улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой энэ үеэр товч ярилцлаа.
2024-05-10

“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52 ам.доллароос эхлэн дуудаж,
2024-05-10

БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор
2024-05-10

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 2024 оны ээлжит хуралд оролцлоо

Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа
2024-05-10

БНСУ-ын Ерөнхийлөгч эхнэрийнхээ “ухаангүй үйлдэл” гаргасных нь  төлөө олон нийтээс уучлалт гуйжээ

Өмнөд Солонгос  Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл  5-р сарын 9-ний Баасан гарагт телевизийн сувгуудаар шууд дамжуулж байсан хэвлэлийн бага хурлын үеэр эхнэрийнхээ гаргасан  үйлдэлд харамсаж буйгаа илэхрийлжээ.
2024-05-10

Дэлхийн хамгийн олон дагагчтай нөлөөлөгч нь К.Роналду

Сүүлийн үед инфлүүнсер буюу сошиал нөлөөлөгчид гэсэн ойлголт эрчээ авч байна. Техник, технологи, сошиал медиа платформуудын тусламжтайгаар бусдад нөлөө үзүүлж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж чаддаг хүмүүсийг сошиал нөлөөлөгчид гэж нэрлээд буй. Тухайлбал, дуучин, жүжигчин, олны танил, алдартай хүмүүсээс эхлээд хэн ч сошиал орчинд нөлөөгөө бэхжүүлж, хүрээгээ тэлэх боломжтой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон нийтийн сүлжээ асар хурдацтай хөгжиж байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 4.62 тэрбум хүн цахим сүлжээг идэвхтэй хэрэглэдэг гэх судалгаа бий.
2024-05-10

Их Британийн хаан III Чарльз хунтайж Харритай уулзахаас татгалзжээ

Их Британийн хаан III Чарльз Лондонд ирээд буй  бага хүү  хунтайж Харрийг  хүлээн авч уулзахаас татгалзжээ.
2024-05-10

Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа

“International Friendship” олон улсын тэмцээн, БНХАУ-ын Hangzhou хотноо энэ сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын
2024-05-10

“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Өнөөдрийн байдлаар тус цогцолбор хорооллын 2000 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон
2024-05-10

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна

“Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн
2024-05-10

Гэрийн тэжээвэр амьтнаа нэгдсэн системд бүртгүүлэх ёстой

Манай улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсон билээ. Тэжээвэр амьтны эзний эрх, үүргийг уг хуульд нарийвчлан тусгасан. Мөн амьтан тэжээхээр бэлдэж байгаа бол ямар шаардлагуудыг биелүүлэх ёстойг ч тодорхой заажээ. Тухайлбал, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Мөн нохой, муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх зэргийг хуульчилсан юм. Сургалтаар асран хамгаалагчийн эрх, үүрэг болон нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгааны талаар зөвлөмж өгөх аж
2024-05-10

Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчивол хариуцлага хүлээлгэнэ

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн
2024-05-10

“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан багш бэлтгэх нь

“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан математик, физик, химийн багш бэлтгэх хөтөлбөртэй болно. Тэд ирэх хичээлийн жилээс эдгээр мэргэжлийн хөтөлбөрөө эхлүүлэх аж. Үүний хүрээнд сумын сургууль төгсөөд ирсэн элсэгчдэд дөрвөн жилийн буцалтгүй тэтгэлэг олгох гэнэ. Уг тэтгэлгээр нь суралцаж төгссөн бол төрөлх сумынхаа сургуульд таван жил багшлах ёстой юм байна. Үүнээс гадна суралцагчдад зориулсан олон тэтгэлгийг бэлтгэж буй аж. Тус сургууль нь архитектур, программ хангамж, барилгын инженер зэрэг есөн хөтөлбөрөөр ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх нь.
2024-05-10