Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Зээлээ бүрэн төлсөн тохиолдолд “Хар жагсаалт”-аас хасна

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж хаагдсан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг зургадугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгоно.
2024-05-24

Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлжээ

Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд бий. 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх  илрүүлж байсан түүхтэй. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
2024-05-24

СЗХ: Зургадугаар сарын 2-ноос өмнө зээлийн мэдээллээ шинэчилбэл "Хар жагсаалт"-аас гаргана

Санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны А-74 дүгээр тушаалаар мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохироог хийсэн.
2024-05-24

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: СЕХ, ХЭҮК, ЦЕГ, ХХЗХ хамтран сургалт зохион байгуулна

Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг
2024-05-24

Өнөөдөр 14 градус дулаан, бороотой

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
2024-05-24

Дэлхийн аварга Б.Баасанхүү эх орондоо ирлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -48 кг жингийн алтан медалийн эзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Баасанхүү өнөөдөр /2024.05.23/ эх орондоо ирлээ.
2024-05-23

Маргааш боксын төрөлд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэлнэ

Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-ны өдрүүдэд болж буй. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөж байна.
2024-05-23

20 гүүрэнд ашиглалтын түвшин тогтоох үзлэг хийв

2024 онд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн, Улаанбаатар-Цэцэрлэг-Улаангом-Боршоо боомт чиглэлийн 20 гүүрэнд техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг, судалгааг гүйцэтгэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн төв мэдээлэв.
2024-05-23

ТЕГ: И-баримтын сугалаанд хожсон мөнгө хэзээ орох вэ?

Татварын ерөнхий газраас иргэдийн хамгийн түгээмэл асуудаг асуултынх нь нэг "И-баримтын сугалаанд хожсон мөнгө хэзээ орох вэ?" хэмээх асуулт байдаг гэнэ.
2024-05-23

УИХ-д нэр дэвшигчдийн лавлагааг олгож байна

Улсын дээд шүүхээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-д заасны дагуу олгож байна.
2024-05-23

УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнав

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны 8 дугаар тушаалаар байгуулагдсан УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ.
2024-05-23

УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа.
2024-05-23

“UB QUIZ-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Infinity” баг аваргаллаа

Энэ онд нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож буй. Ойг угтан НЗТДГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвхийг дээшлүүлэх зорилгоор мэтгэлцээний тэмцээн, менторшип хөтөлбөр, харилцах, суралцах арга зүйн болзолт уралдаан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн HR 2023 чуулган зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
2024-05-23

Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгах эхний ажиллагаа амжилтгүй болжээ

“8K” экспедицийн багийн аврагчид Эверестийн оргилоос буюу далайн түвшнээс дээш 8300 метрийн өндөрт хадан хавцал дунд сураггүй алга болоод байсан монгол уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олсон. Яг одоо түүний цогцсыг буулгах ажиллагаа явагдаж байгаа ч эхний оролдлого амжилтгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлэв. 
2024-05-23

Амиа алдсан уулчдын дурсгалд зориулж 108 мод тарьж байна

Амиа алдсан уулчдын дурсгалд зориулж 108 мод тарьж байна
2024-05-23

"Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд"#2: Обрущанский Борбала

Обрущанский Борбала: Монголын хатад цэцэн ухаантай, улс төрийн мэдлэгтэй, дайчин эмэгтэйчүүд байсан "Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд" контентын шинэ дугаарт Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхч, Хүннү судлаач, Др.Обрущанский Борбала оролцож байна. Тэрбээр Хүннүгийн үеийн түүхэн судалгаа, шинжилгээ хийж хэд хэдэн ном монгол хэл дээр хэвлүүлжээ.
2024-05-23

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” ирэх сард болно

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал 2024 оны зургадугаар сарын 6–7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн.
2024-05-23

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
2024-05-23