Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56.000 тонн тос олборлохоор төлөвлөжээ.
2025-11-03
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэг байгуулжээ. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхам хийж тэмцэх нь уг ажлын хэсгийн үүрэг аж. Үүнд ТЕГ, АТГ, ЦЕГ болон бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гаалийн болон Татварын ерөнхий газар, холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оруулсан байна.
2025-10-31
ЗАСГИЙН ГАЗАР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.
2025-10-28
Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон шийдвэр баталгаажив
УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, до¬тоод хэргийн сайдын албан тушаалаас Л.Мөнхбаатарыг чөлөөлж, Б.Энхбаярыг томилох тухай шийдвэрээ танилцуулав. Тэрбээр уг шийдвэрээ танилцуулахаар энэ сарын 1-нд УИХ-д хүргүүлсэн нь 24 хоногийн дараа сая нэг ажил хэрэг болжээ.
2025-10-27