Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам манай улсад бий. Тэд энэ сард багтаан үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Тэгвэл СЕХ-ноос эдгээр намын тухай мэдээллийг нэг дороос харж болох цэсийг www.m-election.mn цахим хуудсандаа нэмжээ. Улс төрийн намуудын дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлал, удирдлага, гишүүнчлэлээс эхлээд холбогдох бүх мэдээллийг ийнхүү нэг дороос авдаг болсон байна. Намууд дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн шинэчилснийг Дээд шүүх бүртгэсэн бол тэр бүрд СЕХ мэдээллийг өөрчлөөд явах гэнэ.
Мөн СЕХ-ны дээрх цахим хуудаснаас намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны товч тайлан, дарга, удирдлагын мэдээлэл, утасны дугаар, хаяг зэргийг харах боломжтой аж.
С.Уул