Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт 447 хүнийг яллагдагчаар татсаныг Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас мэдээллээ. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм шалтгаанаар 240 хүнийг яллагдагчаар татаж байсныг тэд хэлсэн. Тэгвэл 2021-2023 онд гэр бүлийн хүчирхийллийн 834 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Үүнээс харвал сүүлийн хоёр жилд гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн байна. Өнөө жилийн тухайд яллагдагчаар татагдсан 447 иргэний 45 хувь нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол 26 хувь нь өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүс болохыг УЕПГ-ынхан тодотгосон.
Тус газрынхан “Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэж бий. Тус зөвлөлд УЕПГ-ынхан ажилладаг. Зөвлөлийн бүрэлдэхүүн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг онцгойлон анхаарч, өнгөрсөн онд өргөн хүрээний судалгаа хийсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хоёр хүн тутмын нэг нь согтуу байсан гэхчлэн гэмт хэргийн гаралт, бүртгэгддэг бүс нутаг, шалтгаан нөхцөл, хохирогч, үйлдэгчийн онцлог, зөрчлийн шийдвэрлэлт зэргийг судалдаг” гэлээ.
О.Оргилох