Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Тухайлбал, Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, визийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэдэд К1 болон А3 ангиллын визийг уригчгүйгээр, цахимаар олгох боломж бүрдүүлжээ. Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтайгаар виз мэдүүлдэг, бизнесийн хамтрагчгүй, уригчгүй тохиолдолд уг визийг олгох боломжгүй байсныг ийнхүү өөрчилжээ. Хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэх гэнэ.
С.Дулам