Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонтой холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
2025-06-24
Хэт халалт ойрын өдрүүдийг дуустал үргэлжилнэ
Гал түймэр, гол, усны ослын нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар албаныхан өчигдөр мэдээллээ. Урин дулаан цагт иргэд амралтын өдрөөрөө гэр бүл, хамт олноороо гол, нуур, цөөрөм рүү зугаалах нь ихэсдэг. 2025 он гарсаар усны ослоос үүдэн таван хүн амь эрсэдсэн аж. Архидан согтуурсан үедээ гол усанд орохгүй, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулсан юм.
2025-06-24
“The MongolZ” баг дэлхийн аваргад дэд байр эзэллээ
Монголын цахим спортод шинэ эрин эхлүүлсэн “The MongolZ” баг дэлхийн аваргын тавцанд түүхэн амжилт үзүүллээ. 20 хоног үргэлжилсэн “Counter strike 2” (cs2)-ын “BLAST.tv Austin Major-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод манай улсын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай ширүүн өрсөлдөж 2:1 харьцаатай ялагдал хүлээснээр тэмцээний дэд аваргаар тодров. Манай баг цувралын эхний хожлоо авсан ч дараагийн хоёр тоглолтод харамсалтайгаар хожигдол хүлээн, энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээ ийн өндөрлүүлсэн юм.
2025-06-24
25 жилийн дараа Монголд таван хүн тутмын нэг нь ахмад настан болно
ГБХНХЯ, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жендерт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тодруулбал, манай улсын хөдөлмөрийн насны хүн ам тогтвортой өсөж буй нь эдийн засаг, хөгжлийн хувьд эерэг нөлөөтэй боловч энэ өөрчлөлт удаан хугацаанд үргэлжлэхгүй байх магадлалтай. Дэлхий даяар насжилт нэмэгдэж, төрөлт багасаж буй нь тэтгэврийн санд ирэх ачааллыг нэмж, улс орнууд эрүүл мэнд, боловсролын зардалдаа өөрчлөлт оруулах, хүн амын бүлгүүдэд чиглэсэн орлого, зарлагын бодлогыг дахин тооцоолох шаардлага үүсэж байгаа талаар онцлов.
2025-06-23
“Үндэсний наадам-2025” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах нь
Манай улсыг зорин ирж буй жуулчдын хамгийн их хүлээдэг, сонирхдог арга хэмжээ бол Үндэсний их баяр наадам юм. Энэ жилийн наадмыг угтан “Сая мөнх” ХХК-иас “Үндэсний наадам-2025” үзэсгэлэн, худалдааг ирэх сарын 1-5-нд Улсын их дэлгүүрийн өмнөх усан оргилууртай, нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулахаар ажиллаж байна.
2025-06-23
Ажил хаялтаас болж Луврын музей үйл ажиллагаагаа түр зогсоов
Дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг Луврын музейн хэт их ачааллаас болж ажилтнууд нь ажил хаялт зарласнаар үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоосон байна. Музейн тайлбарлагчид, тасалбар борлуулагчид, хамгаалалтын ажилтнуудын оролцсон энгийн уулзалт гэнэт бүрэн хэмжээний ажил хаялт болж хувирсан бөгөөд өдөр тутмын ажлын нөхцөл байдал “тэсэшгүй болсон” гэж үзэн тэд ийн эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн онд 8.7 сая жуулчин хүлээн авсан тус музейн амралтын өрөө хүрэлцэхгүй, үйлчилгээний талбайн багтаамж хангалтгүй болж, орчин үеийн хэрэгцээнд нийцэхгүй дэд бүтэц зэргээс үүдэн хүндхэн сорилттой тулгарсан аж.
2025-06-23
Японд хэт халсны улмаас дөрвөн хүн нас баржээ
Японд хэт халсны улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар “South China morning post” агентлаг энэ сарын 20-нд мэдээллээ. Цаг уурын байгууллагаас улс даяар сэрэмжлүүлэг гаргаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэддээ анхааруулжээ. Тус агентлагийн сэрэмжлүүлэг мэдээнд “Канто бүсийн ажиглалтын 65 станцад агаарын температур 35-аас даван, хамгийн өндөр хэм нь Кофү хотод бүртгэгдэж, 38.2 градуст хүрчээ. Улс даяар 547 бүс нутагт 30 хэмээс дээш халж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад байна.
2025-06-23
Азербайжаны долоон сэтгүүлчид хорих ял оноов
Хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нуун дарагдуулсан зэрэг үндэслэлээр Азербайжаны шүүх тус улсын долоон сэтгүүлчид 7-9 жилийн хугацаагаар хорих ял оноов. Тэдний зургаа нь “Абзас медиа” редакцын ажилтан, харин нэг нь “Эрх чөлөө” радиогийн сэтгүүлч аж. “Абзас медиа” нь төрийн албан тушаалтнуудын авлига, эрх мэдлээ урвуулсан хэргийг эрэн сурвалжилдаг, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага юм. Тус байгууллагын сэтгүүлчид Зангилан дүүрэгт хэрэгжүүлж буй “Ухаалаг тосгон” хэмээх төслийн барилгын ажлыг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын туслахын ах нь эзэмшдэг компани гүйцэтгэж байгааг олж тогтоожээ.
2025-06-23
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцруулав
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гарагт хуралдаж, ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа. Түүнчлэн хурлын шийдвэрийн дагуу дараагийн их хурлын тов гарах хүртэл тус танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, гүйцэтгэх захирлаар Ц.Магнайбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Саруул нарыг томилох тогтоол баталсан аж.
2025-06-23
Нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөж байна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэллээ. Энэ жил Баянхонгор, ДарханУул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нөхөн сонгуулиар 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 нь өгсөн аж. Санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусаж, дүнгээ гаргах юм.
2025-06-23
Японы эзэн хаан Нарүхито хатан Масакогийнхоо хамт айлчилна
Япон Улсын 126 дахь эзэн хаан Нарүхито эрхэм дээд хатан Масакогийнхоо хамт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх тов гарчээ. Манай улсын Ерөнхийлөгч 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд зочноор оролцож, түүнтэй анх уулзаж байв.
2025-06-23
Караокег технологийн ололт хэмээн IEEE үнэлэв
Технологийн ололт, дэвшлийг сурталчилж, алдаршуулах зорилготой АНУ-ын цахилгаан ба электроникийн инженерүүдийн хүрээлэн (IEEE) нэрэмжит шагналаа караокег анх санаачилсан Япон гэр бүлд гардуулжээ. Тодруулбал, Япон Улсын иргэн Шигэйчи Нэгиши 1967 онд микрофон, кассет тоглуулагч, төлбөрийн хайрцаг зэргийг агуулсан 30 сантиметр хэмжээтэй шоо дөрвөлжин хайрцаг бүтээсэн нь өнөөгийн караоке аж.
2025-06-21
Нислэгтэй аяллын үнэ 330 мянган төгрөгөөс эхэлж байна
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогт байрлах “Нислэг” төв гадаад, дотоодын жуулчдад зориулан төвийн бүс дэх гурван маршрутад аяллын нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, тус төв Улаанбаатар хот болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бурхан Халдун уултай танилцах аяллыг жуулчдад санал болгож байна.
2025-06-21